logo
2025 онд зохион байгуулах Pisa үнэлгээнд Монгол Улс хамрагдах хүсэлтээ илэрхийллээ

2025 онд зохион байгуулах Pisa үнэлгээнд Монгол Улс хамрагдах хүсэлтээ илэрхийллээ

2023/05/10

“Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт” Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотноо үргэлжилж байна.

Чуулганы үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (OECD)-ийн захирал Андреас Шлейчертай уулзлаа.

2022 онд Монгол улсын 196 сургуулийн 15 настай 9600 сурагч PISA олон улсын үнэлгээнд хамрагдсан.  “Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний тайлан энэ оны 12 дугаар сард зарлагдах юм. Уулзалтын үеэр манай улс 2025 онд зохион байгуулагдах PISA үнэлгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийллээ. 

PISA олон улсын үнэлгээ нь 3 жил тутамд зохион байгуулагддаг. 2022 онд 88 улс хамрагдсан байдаг. Уг үнэлгээгээр тухайн улсын боловсролын салбар ямар хэмжээнд байгааг олон улсын түвшинд харьцуулан тайлагнадаг. Өөрөөр хэлбэл бид боловсролын салбарын ололт болон алдаагаа энэ тайлангаас мэдэж авах, засах боломжтой гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш