logo
“Европын өдөрлөг”арга хэмжээнд оролцов

“Европын өдөрлөг”арга хэмжээнд оролцов

2023/05/15

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас зохион байгуулсан “Европын өдөрлөг” арга хэмжээнд ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги оролцож, албаны үйл ажиллагаа, онцлогийг танилцууллаа.

Тус өдөрлөгийг жил бүрийн 5 сарын 9-ний өдөр тохиодог  “Европын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсрол, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэлээ.

Мөн европын Холбооны гишүүн орны Элчин сайд нар болон уран бүтээлчид Монголыг зорин ирж, өдөрдөгийн арга хэмжээнд оролцжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш