logo
Канберра хотод “Welcome to Mongolia” арга хэмжээ зохион байгуулав

Канберра хотод “Welcome to Mongolia” арга хэмжээ зохион байгуулав

2023/05/19

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ Канберра дахь Дипломат клубтэй хамтран “Welcome to Mongolia” соёлын арга хэмжээг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Канберра хотын “Парк Хаяат” зочид буудалд зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Австралийн Гадаад харилцаа, худалдааны яам, Дотоод хэргийн яам, Хил хамгаалах газар, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, хувийн хэвшил болон Канберра дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл зэрэг нийт 200 гаруй зочин оролцов.

Элчин сайд Д.Даваасүрэн Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Тус арга хэмжээний үеэр “Монголд зочлох жил” видео контент болон морин хуур, хөөмий, монгол бүжиг зэрэг урлагийн тоглолт толилуулж, зочдыг монгол хоолоор дайлав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш