logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

2023/05/22

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 3. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр. Балжиннямтай өдөр.

Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, ртштг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш