logo
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2023/05/25

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны өврийн Хожуул, Увс нуурын савын Баруунтуруун, Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж,  олон жилийн дундаж түвшинг 20-55 см, Баруунтуруун, Ерөө, Хэрлэн гол Багануур дүүрэг  орчимд үерийн түвшинг 5 см даван тус тус үерлэж байна.

Маргааш буюу 5 дугаар сарын 25-ны өдөр Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 35 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум болон Онон гол Дадал сум орчимд 40 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэх хандлагатай байна. 

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

2023-05-24

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш