logo
“Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ

“Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ

2023/05/29

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 179 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн А/70 тоот тушаалын дагуу “ХасБанк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 677 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 52,700,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс буюу  2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2023 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

“ХасБанк” ХХК нь нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 52,700,000 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийтэд санал болгож буй хувьцааны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.  

Хуваарилалтын нөхцөл:

 

Хөрөнгө оруулагчийн тоо

Захиалга бүрэн биелэх хувьцааны тоо ширхэг

Захиалга бүрэн биелэх дүн /төгрөг/

1-5,000

3,160

2,139,320

5,001-10,000

1,580

1,069,660

10,001-15,000

1,050

710,850

15,001-20,000

790

534,830

20,001-30,000

520

352,040

30,001-40,000

390

264,030

40,001-50,000

310

209,870

“Хасбанк” ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Райнос Инвестмент ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК" ХХК туслах андеррайтераар тус тус ажиллаж байна. 

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш