logo
"Улаанбаатар Марафон-2023" олон улсын гүйлтийн өдрөөр авто зам хаах маршрут

"Улаанбаатар Марафон-2023" олон улсын гүйлтийн өдрөөр авто зам хаах маршрут

2023/06/02

"Улаанбаатар Марафон-2023" олон улсын гүйлтийн өдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

Тодруулбал,

- Д. Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)

- Сөүлийн гудамж,

- Партизаны гудамж,

- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,

- Төмөрчний гудамж,

- Гэсэр сүмийн уулзвар,

- Самбуугийн гудамж,

- Анкарагийн гудамж,

- Бага тойруу,

- Бээжингийн гудамж,

- Токиогийн гудамж,

- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун уулзвар,

- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Сэтгэгдэлүүд

Дээш