Бэлчээрийн ургамал 2023 оны тавдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна. Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Төвийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгаа юм.
Орхоны нийт, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Булганы ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дорноговь, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын нийт, Хэнтийн ихэнх, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төвийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.