logo
Ойд төөрсөн хүүг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө

Ойд төөрсөн хүүг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө

2023/06/06

Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “13 настай, эрэгтэй хүүхэд модруу ороод төөрсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс 20 алба хаагч, хорооны Засаг даргын Ажлын албаны ажилтнуудтай эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 цагийн үед төөрсөн хүүг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойн гүнд 1 километрийн зайтай байхад нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Иргэд Та бүхэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэдэнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол өгч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш