logo
"Эрэл" группын 0.9 га газрыг албадан чөлөөлж байна

"Эрэл" группын 0.9 га газрыг албадан чөлөөлж байна

2023/06/13
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил явагдаж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн.
 
Тус авто замын барилга угсралтын ажлын замын трассын нөлөөлөлд “Эрэл” группын 0,9 га газрыг албадан чөлөөлж байна. “Эрэл” групп 2017 оноос энэхүү газрыг эзэмшиж эхэлсэн. Гэтэл 2019 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй, салаа төмөр замаа ашиглаагүй юм байна. Газрын хуульд заасны дагуу газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, төлбөр хураамжаа төлөөгүй гэдэг үндэслэлээр тус газрыг албадан чөлөөлж байна.
 
“Эрэл” группын эзэмшиж буй энэхүү газар нь барилгын материалын Хэрмэс төвийн уулзвар-Нарны зам-Мишээл Экспо чиглэлд байрладаг. Энэхүү газрыг чөлөөлснөөр Наадамчдын өргөн чөлөө, Гурвалжингийн зам, Үйлдвэрчний гудамжны зам, Яармагийн түгжрэл буурна.
 
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш