Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 14-нд болж, “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасан байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "7-р сарын 9, 10-нд Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулна. Форумд оролцох зочдын ранк дээшилсэн байна. БНСУ-ын томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцохоо илэрхийлсэн. Мөн "Рио Тинто" группийн ТУЗ-ийн дарга, гишүүд нь ирж оролцоно." хэмээн мэдэгдлээ.