logo
Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарчээ

Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарчээ

2023/06/16

2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарсан.

Уг галт тэрэг нь 15 цаг 40 минутад Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд-Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн байна.

Үүний дараа 15 цаг 46 минутад хөдлөөд удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан. Замаас гарсан 10 вагоны 1 нь хоосон, 3 нь нүүрс, 6 нь жонш ачсан вагон байна.

Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23 цаг 25 минутад галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна. Сэргээн босгох ажил үргэлжилж байна гэж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш