logo
ОУХМ Д.Цогзолмаа хүрэл медаль хүртлээ

ОУХМ Д.Цогзолмаа хүрэл медаль хүртлээ

2023/06/29

Киргизстан Улсын Бишкек хотод зохион байгуулагдсан “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогзолмаа хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тэмцээний эхний тойрогт Тайланд хоёрдугаар тойрогт Казахстан Улсын бөхчүүдтэй барилдан ялалт байгуулж, хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын бөхтэй барилдан ялагдсан бөгөөд  хүрэл медалийн төлөө Казахстан Улсын бөхтэй барилдан 7:6 харьцаагаар ялалт байгуулж хүрэл медаль хүртсэн юм.

Д.Цогзолмаа нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ахлагчийн албан тушаалд энгийнээр ажилладаг тэргүүний ажилтан албан хаагч төдийгүй Монгол Улсын чөлөөт бөхийн шилдэг тамирчны нэг юм гэж ЗХЖШ-аас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш