ЗТХЯ-ны харьяа Монгол Улсын Далайн захиргаанаас “Хийлдэг завь тоглоом биш” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд аялагч, зорчигч та бүхэн нуур цөөрөм, гол мөрний орчимд бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, хувийн хөвөгч хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулахаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.
“Intex” маркийн хийлдэг завийг хаана ашиглаж болох талаарх товч мэдээллийг хүргэе.
Энэхүү завийг эргийн хамгаалалт бүхий газарт эсхүл жижиг нуур цөөрөм, голын гүехэн хэсэг, булан тохойд, салхины хүч нь 4 м/сек, давлагааны өндөр нь 0,3м-тэй усан орчинд ашиглах зориулалттайг анхаарах хэрэгтэй.
“Intex” маркийн хийлдэг завийг ашиглахад анхааруулах болон хориглох зүйлс:
- “Intex” маркийн хийлдэг завь нь зориулалтын хувьд аврах завь, хэрэгсэл биш гэдгийг мартаж болохгүй;
- Уг завийг шумбалтад ашиглаж болохгүй;
- Хийлдэг завийг усан замын ямар нэгэн тээврийн хэрэгслээр чирч ашиглаж болохгүй;
- Хийлдэг завийг ашиглахын өмнө хэрэглэгчийн гарын авлагатай танилцаж, ашиглах заавар, гарын авлагыг сайтар судалсан байх;
- Гарын авлагад заасан аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөх;
- Завийг зааврын дагуу хийлж, хэсэг хугацааны дараа бүрэн бүтэн эсэхийг заавал шалгах шаардлагатай;
- Завины даацыг хэтрүүлэн хөдөлгөөн хийхийг хориглох;
- Завийг усан дээр гаргахын өмнө бүх зорчигчид аврах хантааз өмсүүлсэн эсэхийг шалгах;
- Тогтвортой байдлыг хангах үүднээс хийлдэг завины төв хэсэгт гишгэн бууж, сууж байх;
- Завин дээрх ачааллыг нэг талд нь бөөгнөрүүлэхгүй, тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор жолоодогч нь зорчигчдыг суудалд хуваарилан суулгах үүрэгтэй;
- Хөдөлгөөний үед босч зогсох, суудал солих зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх;
- Завь болон хөвөгч хэрэгслийг ашиглаагүй үедээ усны ойролцоо эзэнгүй, сул орхихоос зайлсхийх;
- Хийлдэг завь нь ширүүн урсгалтай, харгиатай гол дээр болон бусад аюултай, эрсдэлтэй /экстрим/ спортод ашиглахад зориулагдаагүйг анхаарах;
- Хэрэв таны хийлдэг завь цоорч, урагдсан бол бүү ашиглаарай;
- Завийг ашиглах явцдаа аль болох хурц үзүүртэй зүйлс, хүчиллэг болон бусад идэмхий төрлийн химийн бодисын ойролцоо байлгахаас зайлсхийх;
- Согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм бодис хэрэглэсэн үедээ завь жолоодож болохгүйг анхаарах;
- Тухайн орон нутгийн захиргаанаас гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөх;
- Эрх бүхий байгууллагаас тогтоосон бүс, хязгаарлалт дотор хийлдэг завийг ашиглах;
- Цаг агаарын байдал хурдан өөрчлөгдөх эрсдэлтэй тул аль болох хурдан хугацаанд эрэг рүү буцах эрэгт ойр зайнд аялах шаардлагатайг анхаараарай.
Усан замын тээврийн тухай хууль болон Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байснаар иргэн та өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахаас сэргийлж чадна.
Эх сурвалж: Монгол Улсын Далайн захирг