Швед, Норвеги, БНХАУ, Финлянд, Мексик зэрэг 14 улсын төлөөлөлтэй “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” арга замын тухай туршлага солилцлоо.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн талаарх Улс төрийн дээд хэмжээний чуулга уулзалт Нью-Йорк хотноо үргэлжилж байна.
Манай улсын төлөөлөгчид Швед, Норвеги, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Финлянд, Мексик зэрэг 14 улсын төлөөлөлтэй “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” (Leaving No One Behind) зарчмын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анализ, аргачлалын талаарх харилцан туршлага хуваалцаж, санал солилцлоо гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.