logo
Үндэсний их спортуудын нэгэн зууны түүхийг өгүүлэх бүтээлүүд олны хүртээл боллоо

Үндэсний их спортуудын нэгэн зууны түүхийг өгүүлэх бүтээлүүд олны хүртээл боллоо

2023/07/24

Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жил, Төв аймгийн баяр наадмыг тохиолдуулан Төв аймагчууд бидний омогшил, ондоошил, аугаа их соёл болсон эрийн гурван наадмын зуун жилийн түүхийг өгүүлэх “Зуунаар өртөөлсөн уухай”, “Төв түмний эрийн гурван наадам, спортын алдартнууд”, “Богд Дүнжингаравын бөхчүүд” номууд нээлтээ хийлээ. Уг бүтээлүүдэд Төв сайхан нутгаас төрсөн эрдэмт уяачид, удамт хурдан хүлгүүд, алдар цуугаа мандуулсан хүчит бөхчүүд, Үндэсний сурын харваа болон Шагайн харвааны мэргэчүүд, жороо морьд, Тив, дэлхий болон Олимпын их наадамд улсын нэрийг цуурайтуулсан Хөдөлмөрийн баатрууд, дасгалжуулагчид, их спортын амжилтаараа манлайлсан гавьяат тамирчдын талаар өгүүлжээ.

Төв аймгаас Ардын төрийн 3 аварга тэргүүтэй 65 улсын цолтой бөх төрөн гарсан, төрийн наадмын 14 түрүү, 13 үзүүрийг авсан хүчтэнүүдийн өлгийн нутаг. Даншиг наадмын аварга, арслангууд олноороо төрж, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн, Ардын хувьсгалын баяр наадмын түүхэнд хоёр Дархан аварга төрсөн цорын ганц аймаг хэвээр байна.

Түүнчлэн Ардын хувьсгалын ойн их баяр цэнгэл наадамд уясан хурдан хүлгүүдээ түрүү, айрагт хурдлуулсан амжилттай Тод манлай уяач 17, Манлай уяач 24, Алдарт уяач 49 төрөн гарсан бөгөөд Ардын төрийн баяр наадмын 296 түрүү, 1232 айрагийг хүртжээ.  

Ардын хувьсгалын баяр наадмын түүхийн хугацаанд үндэсний сурын харвааны Дархан мэргэн 2, Даян мэргэн 1, Улсын мэргэн 13, гарамгай мэргэн 2, гоц харваач 2, Онч харваач 3 төрөн гарсан бол Шагайн харвааны Үлэмж дархан мэргэн 11, Дархан мэргэн 8, Гарамгай мэргэн 7, Хошой мэргэн 18, Улсын мэргэн 13 төрөн гарчээ.























АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш