logo
Үүрэг нуурын эргийн менежменттэй танилцлаа

Үүрэг нуурын эргийн менежменттэй танилцлаа

2023/08/01

Увс аймгийн Сагил суманд байрлах Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шувуут уул, Түргэний уулсын хооронд хотгорт тогтсон, гадагш урсгалгүй нуур бөгөөд Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино. Тус нуурын эрэг дагуу зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй жуулчны 2 бааз, 4 гэр бааз гадна, дотоодын жуулчдад үйлчилж байна.

Үүрэг нуурыг жилд 3000 орчим жуулчин зорьж ирдэг ба нуурын бохирдол бага хог хаягдалгүй байв. Гэсэн хэдий ч Үүрэг нуурын  ус, хөрснөөс дээж авч бохирдлын хэмжээг мэргэжлийн түвшинд тогтоох, ууршилтын хэмжээг судлах үүргийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймгийн БОАЖГ, Увс нуур-Тэс голын сав газрын захиргаанд өгөв.

Эх сурвалж: БОАЖЯ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш