logo
Наймдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

Наймдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2023/08/04

Наймдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ.

-Наймдугаар сарын 05-06-нд  Хүрээ цам даншиг наадам. Хүй долоон худагт үндэсний бөхөөр 256 (түрүү бөх 30,0сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл) өвөр монгол, буриад бөхөөр тус бүр 64 (түрүү бөхчүүд  тус бүр 25,0 сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээл) бөхийн барилдаан болно. Бүх барилдаан сугалаагаар зохион байгуулагдана.

-Наймдугаар сарын 05-нд  Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Алтан Овооны тахилга наадмын 128 бөхийн барилдаан,

-Наймдугаар сарын 05-нд  Хонхор өртөөнд Төмөр замчдын баярт зориулсан 64 бөхийн барилдаан,

-Наймдугаар сарын 08.09-ний өдрүүдэд Өвөрмонголын Ордос хотод Өвөрмонгол 256 бөхийн барилдаан болно. 10 бөхийг урилгаар оролцуулах бөгөөд Эрээн хотоос Ордос хот хүртэлх замын зардал, байр хоолыг зохион байгуулагч талаас хариуцна. Түрүү бөхийн шагнал 20,0 сая төгрөг.

-Наймдугаар сарын 13-14-ны өдрүүдэд ОХУ-ын Тува улсын үндэсний баяр наадам Кызыл хотод болно. Урилгаар 5 бөх оролцох бөгөөд нэрсийг Тува улсын Спортын яаманд хүргүүлнэ.

-Наймдугаар сарын 19-нд  11:00  цагаас Налайх дүүргийн Налайхын голын эхэнд Нүүдэлчин Монгол фестивалын 64 бөхийн барилдаан.  Түрүү бөх 3,0 сая төгрөг.

-Наймдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит 256 бөхийн барилдаан Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөхөд авто машины шагналтай.

-Наймдугаар сарын 27-нд  Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сумо бөхийн нээлттэй тэмцээн 85 кг, -115 кг, +115 кг жингийн ангиллаар  Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна.Түрүү бөх тус бүр 30,0 сая төгрөгний мөнгөн шагналтай гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш