logo
АНУ руу шууд нислэг үйлдэх BOEING 787-900 маркийн онгоцыг энэ сарын 10-нд хүлээн авна

АНУ руу шууд нислэг үйлдэх BOEING 787-900 маркийн онгоцыг энэ сарын 10-нд хүлээн авна

2023/08/08
АНУ руу шууд нислэг үйлдэх BOEING 787-900 маркийн онгоцыг 8 сарын 10-нд хүлээн авна.
 
Ирэх 2024 оноос АНУ руу 2 дахин хямд үнээр, 2-3 дахин бага хугацаанд нисдэг болно.
 
МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны 5 дугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг тун удахгүй “Чингис Хаан” ОУНБ-д буухаар төлөвлөөд байна. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авна.
 
787-9 нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалсан.
 
МИАТ ТӨХК нь эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх юм.
 
AerCap нь 2023 оны 6-р сарын 30-ны байдлаар 1,700 гаруй агаарын хөлөг эзэмшдэг бөгөөд сүүлийн үеийн технологийн эрэлт хэрэгцээтэй 400 гаруй агаарын хөлгийг худалдан авахаар захиалсан дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн компани юм.

Эх сурвалж: ЗТХЯ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш