Үндэсний итгэмжлэлийн төв (MNAS)-тэй хамтран Монгол Улсын Органик болон Халал бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллагуудыг Персийн булангийн итгэмжлэлийн төв (Gulf Accreditation Center-GCC) болон Органик итгэмжлэлийн олон улсын төв (International Organic Accreditation Service - IOAS) -өөр итгэмжлүүлэхээр боллоо.
Энэ нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах техник туслалцаа юм гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.