logo
АН Засгаас гарахаа албан ёсоор мэдэгдэв

АН Засгаас гарахаа албан ёсоор мэдэгдэв

2012/01/12
Өдрийн турш хэдэнтээ нээх хаах дээрээ тулсан ҮЗХ-ны хуралдааныг үдээс хойш дахиад л хаалттай хийхээр болов. Дотоод уур амьсгал ширүүсч, Н.Алтанхуяг даргын нэр дээр шүүмжлэл хэлэх гишүүн олширч, намын дотод асуудлууд ч задарч эхэлсэн тул хурлын тэргүүлэгчид ийм шийдвэр гаргахад хүрэв.
Ийн хаалттай хуралдсаар 17.40 цагийн үед АН-ын ҮЗХ-ны 35 дугаар хуралдаан өндөрлөлөө. Фракцаар талцаж нэлээд ширүүссэн хуралдаан хаалттай үргэлжилж, санал шүүмжлэл өрнөсөн ч анхнаасаа төлөвлөсөн ёсоор “зөөлөн” хаалт хийв.
Хуралдаанаар АН Засгийн газраас гарахаар болсныг албан ёсоор зарлахыг гишүүд дэмжжээ. Мөн АН-ын их хурлыг хуралдуулах, АН-ын даргыг огцруулах зэрэг асуудлыг энэ удаа хэлэлцэхгүй гэжээ. Ийнхүү ҮЗХ-ны хуралдаан төлөвлөсөн ёсоор үүргээ биелүүлж үйл ажиллагаагаа өндөрлөв.

Д.ОЮУН
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш