logo
Өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно

2023/08/14

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээллээ. Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган зорчихыг зөвлөлөө.

- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш