Соёлын яамнаас зохион байгуулж байгаа Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин монгол -2023” фестиваль наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг Налайхын голд болох бөгөөд тус фестивалд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан наймдугаар сарын 19-нд 12:00 цагаас эхэлнэ.
Барилдах бөхчүүдийг барилдаан болох газар буюу Налайхын голд тус өдрийн 11:00 цагаас бүртгэнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО