logo
"Robot Challenge World 2023" тэмцээн өндөрлөлөө

"Robot Challenge World 2023" тэмцээн өндөрлөлөө

2023/08/21

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2023 оны наймдугаар сарын 11-13-ны  хооронд зохиогдсон Robot Challenge World 2023 тэмцээн өндөрлөлөө.

Тэмцээнд 24 орны 3000 гаруй оролцогч, 1600 гаруй роботоор, 12 багц медалийн төлөө өрсөлдөж, 600 шүүгч шүүн дэнсэлж, 220 байгууллага хамтран ажилласан байна. Тэмцээний нээлтэд 45 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг туршлагатай  ахлагч Батзаяагийн удирдлага дор жагсан оролцжээ.

Монгол тэмүүлэл сургуулиас Б.Ариунболор, Г.Шинэ-Од багштай 14 сурагч, Шинэ эрин сургуулиас Г.Идэржаргал багштай 4 сурагч 7 төрөлд оролцож Mega sumo-adult төрөлд оролцсон багш Г. Шинэ-Од эхний өдөр 2 дугаар байранд орж мөнгөн медаль хүртжээ.

Тэмцээний 3 дахь буюу сүүлийн өдөр манай 2 баг-сурагчид Robot rugby-senior төрөлд урамтай сайн оролцож алт, хүрэл медалийн эзэд болж, Монгол тэмүүлэл сургуулийнхаа нэрийг олон улсын тавцанд өндөрөөр үнэлүүлж чадлаа.

Шинэ эрин сургуулийн баг 25 багаас 5 дугаар байрт орж амжилттай сайхан оролцлоо. Хүүхдүүдээ амжилттай оролцоход бүхий л талаар дэмжин тусалсан эцэг эх, асран хамгаалагчид, "Монгол тэмүүлэл" сургуулийн захиргаа, удирдлагуудад чин сэтгэлийн баяр хүргэж, талархсанаа илэрхийлье гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш