logo
Хятадын кино өдрүүд үргэлжилж байна

Хятадын кино өдрүүд үргэлжилж байна

2023/09/04

“Хятад орныг таньж мэдье” арга хэмжээний хүрээнд өнгөрөгч наймдугаар сарын 31-ний өдөр “Өвөр Монголын Соёлын долоо хоногийн Хятадын кино өдрүүдийн арга хэмжээ” нээлтээ хийсэн билээ. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал, соёлын зөвлөх Ли Чжи, Өвөр Монголын кино группийн Ерөнхий удирдлагын албаны дарга Чи Шуанбао, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар оролцов.

Энэхүү үйл ажиллагааг Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн соёлын харилцааг нэмэгдүүлж, хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Иймд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон Монгол Улсын Соёлын яам хамтран хийж хэрэгжүүллээ.

“Өвөр Монголын Соёлын долоо хоногийн Хятадын кино өдрүүд” нь наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 04-ний хооронд Тэнгис кино театрт Хятад улсын шилдэг 6 уран бүтээлийг үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болгож буй билээ.

 Хятадын шинэ, шилдэг дараах кинонуудыг "Тэнгис" кино театрт монгол хэлээр, үнэ төлбөргүй үзэх боломжтой.

2023 оны 09 сарын 01 18:30 – Дэлбэрэлт (4-р танхим) 19:00 – Сүүн далайн зэрэглээ (3-р танхим)

2023 оны 09 сарын 02 18:30 – Цагаан могой 2 (4-р танхим) 19:00 – Ангалын ирмэг дээр (3-р танхим)

2023 оны 09 сарын 03 18:30 – Дэлбэрэлт (4-р танхим) 19:00 – Сүүн далайн зэрэглээ (3-р танхим)

2023 оны 09 сарын 04 18:30 – Гайхамшгийг бүтээгч (4-р танхим) 19:00 – Нүүдэлчин дэлхий 2 (3-р танхим)

Сэтгэгдэлүүд

Дээш