logo
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламтай уулзлаа

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламтай уулзлаа

2023/09/12

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд тус улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламтай уулзлаа.

Уулзалтаар хууль зүйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Тодруулбал, хоёр улс хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчнийг харьяа яамдын сургуулиудад харилцан мэргэжилтэн бэлтгэх ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх, Гадаадын иргэн харьяатын газар, Цагдаагийн байгууллагуудын хамтын ажилагааг илүү сайжруулах талаар санал солилцов.

Түүнчлэн хоёр улсын "Иж бүрэн хамтын ажиллагаа"-г бүх талаар анхаарч ажиллах тал дээр талууд санал нэгдсэн байна.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш