Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр БНСВУ-ын Хууль зүйн сайд Ле Тан Лонгтой уулзлаа.
Сайдууд хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны протоколыг шинэчлэх тал дээр талууд санал нэгдэв. Харин БНСВУ-ын талаас Монгол Улсын ХЗДХ-ийн яамны чиг үүрэг болон Монгол Улсад хэрэгжүүлж буй эрхзүйн шинэтгэлийн талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа Ле Тан Лонг илэрхийлсэн.
Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын 10 гаруй улстай чөлөөт худалдааны гэрээ амжилттай байгуулж, ажиллаж байгаа талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд БНСВУ-ын Хууль