logo
Байгалийн аюулт үзэгдлээс учирсан хохирлын хэмжээ нэг тэрбум ам.долларт хүрчээ

Байгалийн аюулт үзэгдлээс учирсан хохирлын хэмжээ нэг тэрбум ам.долларт хүрчээ

2023/09/15

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд дэлхийн улс орнууд болон ард иргэд өдөр тутмын ажил хөдөлмөр эрхлэлт, аялал зугаалга, хооллох хэв маяг, эрчим хүчний хэрэглээ зэрэгт яаралтай өөрчлөлт хийх шаардлагатай боллоо гэж НҮБ-ын мэдээний тоймд дурджээ.

Мөн 2015 онд Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан орнуудыг үүрэг амлалтуудаа эргэн харахыг уриалсан байна. Хүлэмжийн хий ялгаралтыг бууруулж, цаг агаарын дулаарлыг 2’С ба 1.5’С-аас доош байлгахыг зорьсон хэдий ч дулаарлын хэмжээ өндөр хэвээр байна.

Тиймээс уур амьсгалд ээлтэй, эрүүл хооллолтын хэв маягт шилжих, хоол, хүнсний хог хаягдлыг бууруулах, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих, ой мод устгалыг зогсоох нь хүлэмжийн хий ялгаралтыг хязгаарлахад ихээхэн өөрчлөлт авчирна гэдгийг онцолжээ.

НҮБ-ын тайланд, цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглалтыг дэмжих санал дэвшүүлсэн байна. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах том боломжийг бүрдүүлнэ гэжээ. 2023 оны байдлаар байгалийн аюулт үзэгдлээс учирсан эдийн засгийн хохирлын хэмжээ дэлхийн хэмжээнд нийт нэг тэрбум ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: ОБЕГ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш