logo
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо

“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо

2023/09/22
лсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл хамтран  “Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Улсын Их Хурал, түүний Тамгын газрын стратеги төлөвлөлтийг хууль тогтоомжийн өөрчлөлт, урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах, хэрэгжилтийг тайлагнах талаар мэдээлэл өгөх тус сургалтад Тамгын газрын нэгжийн удирдах албан тушаалтнууд оролцов.

Сургалтыг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Үнэнбат нээж, доктор (Sc.D), профессор, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн асуудал” сэдвээр илтгэл танилцуулав.

Үргэлжлүүлэн Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, доктор (Ph.D) Ж.Жаргал “Урт хугацааны хөгжлийн бодлого, байгууллагын стратеги төлөвлөлтийн уялдааг хангах нь” сэдвээр илтгэл танилцуулсан. Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан сургалтын оролцогчид асуулт асууж, хариулт авснаар сургалт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш