logo
Хөх хотод 30 сувилагч суралцаж байна

Хөх хотод 30 сувилагч суралцаж байна

2023/09/27

Эрүүл мэндийн салбарт сувилагчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, туршлага солилцох, чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод сувилагчдад зориулсан сургалтыг Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалын дагуу хэрэгжиж байгаа уг сургалтын эхний ээлжинд сувилагч мэргэжлээр 5-аас дээш жил ажилласан нийслэл, орон нутгийн 30 сувилагч суралцаж байна. Сургалтаар цусны эмгэг, хавдар, хүүхэд, тархины эмгэг судлал чиглэлээр онол, дадлага хослуулан сургаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш