Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудад ажиллав.
Авлигын эсрэг сургалтад 370 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.