logo
Төв аймагт 10 мянган ажлын байр бий болно

Төв аймагт 10 мянган ажлын байр бий болно

2023/10/14

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд “Нээлттэй Төв аймаг” форумыг энэ сарын 13-нд Зуунмод хотод зохион байгууллаа.

 Форумын үеэр “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг Хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч 100 жилийн түүхтэй Төв аймагт “Хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, Богд хан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ Зуунмод хот байгуулах Үндэсний томоохон төслүүд хэрэгжиж манай аймагт хүн амын төвлөрлийг татах боломж бүрдээд байгаа талаар аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар онцолж байлаа.

Төв аймагт шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, аймаг орон нутгаа хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтын хүрээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, өөр аймгаас 25 аж ахуйн нэгж, байгууллага, 800 гаруй иргэн Төв аймагт шилжин суурьшиж ажиллаж, амьдарч байна.

Төв аймагт 2023 оны 10-р сарын байдлаар 800 иргэн, 23 аж ахуйн нэгж шилжин ирсэн нь Хөдөөгийн сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжиж үр дүн өгч байгааг харуулж байгаа талаар хэлж байлаа.
 
Төв аймаг 10 мянган ажлын байр бий болгох боломжтойгоос гадна 20 мянган шилжин ирэх иргэд, 500 мянган жуулчин хүлээн авах хүчин чадалтай байна.
 
 
Мөн энэ үеэр Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Нээлттэй сум-Нутгаа зорьё” 27 сумын өдөрлөгийг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 27 сумын 249 иргэн, аж ахуй нэгжийн 215 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна.
 
Үзэсгэлэн худалдааны давуу тал нь гарал үүсэл нь тодорхой, эрүүл органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд худалдан авалт хийдгээрээ онцлогтой.
 
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш