Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хамтран хэрэгжүүлж буй соёл, урлагийн боловсролын хөгжлийн ОДА (ODA) төслийн нээлт боллоо.
Монгол Улсын хүүхэлдэйн театрт хэрэгжих уг төслийг нээж Монгол Улсын Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, урлагийн боловсрол олгох хөгжлийн газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга Ким Су Ён нар үг хэллээ.
Энэхүү төсөл нь таван жилийн хугацаанд хэрэгжих ба хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд багачууд, иргэдийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, хүүхэлдэйн урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг чадавхжуулах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр бүхий сургалт юм.
Төсөлд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид, Дорноговь, Дундговь, Архангай, Хэнтий, Завхан, Эрдэнэт аймгийн уран бүтээлчид, Соёл Урлагийн Их Сургуулийн Театр урлагийн сургууль, Сити их сургуулийн Урлагийн сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Асситеж Монголиа, Бамбуу хүүхэлдэйн театр, Хүүхэлдэйн урлагийн хөгжил ТББ зэрэг байгууллагуудаас мэргэжлийн уран бүтээлчид оролцож байна.
Төсөл 2023 оны аравдугаар сарын 9-20-ныг өдөр хүртэл үргэлжилнэ гэж Монгол Улсын Хүүхэлдэйн Театраас мэдээллээ.