logo
"Хангай", "Орхон" үүлдрийн хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлэг хийжээ

"Хангай", "Орхон" үүлдрийн хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлэг хийжээ

2023/10/20

Манай улс "АДРА" олон улсын байгууллагын санхүүжилтээр 2022 онд Австралийн цэвэр нарийн ноост цэвэр Мерино үүлдрийн дөрвөн төрлийн хуцны 6000 тун хөлдөөсөн үрийг импортоор авсан.

Өнгөрсөн онд "Хангай" үүлдрийн 150, "Орхон" үүлдрийн 150 толгой хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлгийг хийхэд 62-64 хувийн үр тогтолтын үр дүн гарсан байна. 

2023 онд энэ ажлыг үргэлжлүүлэн Австрали улсаас уригдан ирсэн нарийн мэргэжлийн гурван ажилтны хамт "Хангай", "Орхон" үүлдрийн нийт 200 толгой хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлгийг хийж байгаагаас гадна Монгол Улсад үржүүлж болохоор цэвэр үүлдрийн нарийн ноост хонины 200 ширхэг үр тогтсон хөврөл үрийг мөн "АДРА" олон улсын байгууллагын тусламжаар импортлон авч, Монголын 200 толгой тээгч хонинд хөврөл суулгах ажлыг зохион байгуулжээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш