logo
Мод, нүүрсний захуудад хяналт шалгалт хийлээ

Мод, нүүрсний захуудад хяналт шалгалт хийлээ

2023/10/30

“Өрсөлдөөн-Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Орхон аймагт ажиллаж буй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг тус аймгийн Баян-Өндөр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Номиндарьтай хамтран аймгийн мод, нүүрсний захуудад хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтад хамрагдсан Буянтхангай, Бугат болон Баянхайрхан захын худалдаа эрхлэгчид газарзүйн байрлалаас хамааран түлээний мод, нүүрсийг бусад аймгийн нутаг дэвсгэрээс бэлтгэж байгаа нь уг бүтээгдэхүүний үнэ тогтворгүй байх эрсдлийг үүсгэж байгаа тухай хэлж байсан бөгөөд ажлын хэсэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Ажлын хэсгээс ШӨХТГ-ын Орхон аймаг дахь улсын байцаагч Б.Хашчулуун болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт түлээ, модны үнийн өсөлтөд гол нөлөө үзүүлж буй зөвшөөрөлгүйгээр модны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн хяналт шалгалт хийх талаар үүрэг чиглэл өглөө.

Мөн орон нутгийн хэрэглэгчдийн гомдол, мэдээлэлд үндэслэн давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох Юнивишн ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт үүсээд буй нөхцөл байдалтай танилцан, цаашид хэрэглэгчдийг хохироохгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах талаар зөвлөмж өгч ажиллалаа гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш