logo
Нэг зуу гаруй толгой мал хулгайлсан этгээдүүд баривчлагдлаа

Нэг зуу гаруй толгой мал хулгайлсан этгээдүүд баривчлагдлаа

2012/01/16

Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Ж Улаантолгой багийн Тариаланчдын гудамжин дахь өвөлжөөнөөсөө 115 тооны бог малаа хулгайд алдчихлаа" гэсэн дуудлага өчигдөр аймгийн цагдаагийн газрын шуурхай албанд өглөөний 09 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийж цасан дээрх гутлын мөрийг илрүүлжээ. Гэмт этгээдүүд гурвуулаа байсан бөгөөд уг хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоожээ.

Аймгийн цагдаагийн шуурхай бүлэг хэргийн ул мөрөөр хөөж, хяналт тавьж ажилласны эцэст гэмт этгээдүүдийг хулгайлсан малаа хашаандаа нядалж байхад нь илрүүлсэн байна. Хэргийг Орхон аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй, 34 настай Г, түүний төрсөн дүү 25 настай С, Б нар хамтран үйлдсэн болохыг тогтоожээ. Цагдаа нарыг очиход гэмт этгээдүүд хонь, ямаа нийлсэн 115 тооны бог малаас 11 тооны хонийг нядалсан байжээ. Мөн хэргийг шалгах явцад сэжигтэн Г нь 2012 оны нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Жаргалант сумын иргэн Б-гийн хашаанаас үхэр хулгайлан, махыг нь "Хүлэг" хүнсний захад зарсан болохыг нь тогтоосон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш