logo
АНУ-ын Потомакийн их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

АНУ-ын Потомакийн их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

2023/10/31

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, мөн Засгийн газраас санаачлан боловсруулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичиг болон бусад холбогдох бодлогын баримт бичгүүдэд заасны дагуу Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтыг дэвшүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар өнгөрсөн наймдугаар сард тус улсад албан ёсны айлчлал хийж, багш бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ хүрээнд НЗДТГ-аас АНУ-ын сургуулиудад санал тавьж, улмаар Потомакийн их сургуультай хамтран ажиллахаар боллоо. Ийн НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр АНУ-ын Потомакийн их сургуулийн ерөнхийлөгч Андрей Кемп-Кертис тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Уулзалтын үеэр талууд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдыг Потомакийн их сургуульд хэлний бэлтгэлд хамруулах, магистр, докторт суралцуулах, тэтгэлэгт хамруулах зэрэг талаар санал солилцож, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш