Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл, сум дүүргийн аюулгүй нөөцөд нийт 21.5 мянган тн өвс, 12.6 мянган тн тэжээл бүрдүүлэхээр тогтоосны дагуу аймаг, сумын аюулгүй нөөцөд 16.2 мянган тн өвс, 5.6 мянган тн тэжээл бэлтгээд байна.
Харин 2023 оны аравдугаар сарын 27-ны байдлаар малчдын түвшинд 1093.6 мянган тн өвс, 2.4 мянган тн сүрэл, 40.4 мянган тн ногоон тэжээл, 27.0 мянган тн үйлдвэрийн тэжээл, 36.7 мянган тн гар тэжээл, 6.9 мянган тн дарш, 59.4 мянган давс хужир шүү бэлтгэж, өвс, тэжээлийн бэлтгэл 81.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
Улсын хэмжээнд дугуйт трактор 4110, үүнээс бага оврын 3229, ангилан хадагч 2016, морин хадуур 819, гар хадуур 36215, тармуур 3148, хаман боогч 724, нуруулдагч 33, тракторын чиргүүл 1911 зэрэг техник, тоног төхөрөөмжийг хадланд ашиглаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ