logo
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК 6,800 тонн төмрийн баяжмал арилжааллаа

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК 6,800 тонн төмрийн баяжмал арилжааллаа

2023/11/07

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 246,012,021 төгрөгийн үнийн дүн бүхий 1,500,923 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Нэхээсгүй эдлэл ХК (NXE +15.00%), Тавилга ХК (TVL +14,97%), Монноос ХК (MNS +14.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тандэм инвэст ББСБ ХК (VIK -9.38%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -2.84%), Төрийн Банк ХК (SBM -1.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,521 ширхэг нэгж эрх 17,018,959 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бонд 100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,536,000 юань буюу 8,260,157,440 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 255,125 ам.доллар буюу 879,102,071 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 523,600 ам.доллар буюу 1,804,205,172 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 11,206,595,663 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.5 хувиар өсч, 36,308.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,194,742,991,179 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Сэтгэгдэлүүд

Дээш