БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Зүүн Өмнөд Азийн газрын зөвлөх Келли Бөөрд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шаннон Коулин, тус байгууллагын Ахлах эдийн засагч Эдварт Фабер болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцохоос гадна уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд тусгай мэргэжлийн баг ажиллуулж, АХБ-ны бүтцэд өөрчлөлт оруулж байгааг Зүүн Өмнөд Азийн газрын зөвлөх Келли Бөөрд онцолж байв. Тодруулбал уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд, бодлогод суурилсан зээл олгох боломжтой ба үүнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах, БОАЖЯ-ны мэргэжилтэн томилуулах, мөн аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын талаар санал солилцов.
Эх сурвалж: БОАЖЯ