logo
Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилттэй тэмцэхтэй холбоотой конвенцуудын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилттэй тэмцэхтэй холбоотой конвенцуудын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2023/11/10
“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо.
 
Уулзалтаар Байгаль орчны салбарт Монгол Улс нэгдэн орсон үндсэн тулгуур олон талт гэрээ болох Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал болон Цөлжилттэй тэмцэх асуудлыг зохицуулдаг РИО-гийн гурван конвенцын хэрэгжилтийг хангах төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдааг хангах, гарц шийдлийг тодорхойлох, хэрэгжилт үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
 
Хэлэлцүүлгийн үр дүнд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, дасан зохицох чадварыг сайжруулах боломжит бүхий л санал санаачилга, бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд талууд идэвхтэй ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж, амжилттай хэрэгжиж буй санал санаачилгын хэрэгжилтийг дэмжин онцгой анхаарахыг талуудаас хүсэж тодорхой чиглэл, зөвлөмж өгч ажиллалаа.
 
“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран гуравдах жилдээ зохион байгуулж байна.
 
Эх сурвалж: БОАЖЯ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш