Арваннэгдүгээр сарын 10-ны үдээс хойш Багшийн дээдийн буудал дээр хоёр давхар автобус шатсан.
"НОБГ-ын гал унтраах шуурхай алба найман минутын хугацаанд галыг унтраасан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй. Урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай бөгөөд шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоохоор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулсан" гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.