logo
“Мал, мах-2023” хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байна

“Мал, мах-2023” хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байна

2023/11/16

Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай үргэлжилж байгаа “Мал, мах-2023” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас 6 чиглэлд 24 цагаар хяналтын пост, 4 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.

Хэсэгчилсэн арга хэмжээ эхэлснээс хойш пост болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар нийт 5987 толгой бог, 1594 толгой бод малын гарал үүслийн гэрчилгээг шалгаж, гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, тээвэрлэсэн нэг хүнийг тус бүр 150.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.

Арга хэмжээний хүрээнд нийт 790 тээврийн хэрэгслийг шалгаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 71 хүнийг 2.926.000 төгрөгөөр торгож арга хэмжээ аваад байна.

Иймд гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн, тууварласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авна гэж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш