logo
ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Б.Нямжав сонгогджээ

ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Б.Нямжав сонгогджээ

2023/11/17

Өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурал боллоо. 

Уг хуралдаанаар ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав ММСУХ-ны  Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдлоо.

Тэрбээр өмнө нь ММСУХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Түүнийг олон нийт Төв аймгийн Баян сумын харьяат, Ардын хувьсгалын 99, 100, 101 жилийн түрүү "Богд хээр" азарганы эзэн, "Дүнжингарав" бөхийн дэвжээний тэргүүн, Төв аймгийн Хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн "Төв азарга" багийн эзэн гэдгээр нь илүүтэй таних билээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш