Арваннэгдүгээр сарын 20-ны өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгийн хойд, Булганы нутгийн өмнөд хэсэг, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дарханы нутгийн зарим газраар 0.0-28.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 28.0 см, Увсын Малчин 26.0 см, Хяргас 25.0 см, цасан бүрхүүл тогтсон байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар