logo
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

2023/11/28

2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 2023 оны 12 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв


Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай салхитай байх ба 28-нд нутгийн өмнөд хэсгээр, 12 дугаар сарын 05-нд нутгийн баруун хэсгээр, 06-нд ихэнх нутгаар цас орж шуурга шуурч зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 27-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29,30-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 03-нд нутгийн хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 12 дугаар сарын 05-нд Алтайн салбар уулсаар, 06-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрхч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлээр өдөртөө ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 28-нд ялимгүй цас, 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө, 03-нд ялимгүй цас орж явган шуурга, 06-нд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 12 дугаар сарын 01-нд секундэд 8-13 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор 27-32 хэм, бусад хэсгээр 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлээр өдөртөө хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор 20-25 хэм, бусад хэсгээр 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.   

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш