Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар тус тус өсжээ.
- Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ - 4.04 сая төгрөг,
- Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.58 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөг байгаа бол, хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо