logo
“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа

“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа

2023/12/12

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 07 дугаар сарын 20-ны өдрийн А/118 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инновэйшн Инвестмент” ХХК-ийн нэг бүр нь 225 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 36,977,618 ширхэг үнэт цаасыг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 551 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн үнэт цаас гаргах үйл явцад үндсэн андеррайтераар “Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК ажилласан бөгөөд арилжааны системд 8,348,081,625 төгрөгийн үнийн дүн бүхий 37,102,585 ширхэг хувьцааг худалдан авахаар нийт 1,155 хөрөнгө оруулагчийн 1,193 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэлүүд

Дээш