logo
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмлээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмлээ

2024/01/03

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 660 000 төгрөгөөр тогтоосон.

Энэ шийдвэр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Монгол Улсад 100 мянга гаруй иргэн дээрх хэмжээгээр цалинжиж байна гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш