logo
Зудын үнэлгээ хийхэд 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна

Зудын үнэлгээ хийхэд 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна

2024/01/04

Цаг уур, орчны шинжилгээний газраас Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар  зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 7 аймгийн 15 суманд төмөр зудын, 17 аймгийн 81 суманд цагаан зудын, 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу, 2 аймгийн 4 суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна. 

Тодруулбал, Баян-Өлгийн Булган, Увсын Өндөрхангай, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Өвөрхангайн Баян-Өндөр, Хужирт, Булганы Рашаант, Дорноговийн Алтанширээ, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Түмэнцогтод цасны нягт 0.35-0.47 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Наранбулаг, Говь-Алтайн Баян-Уул, Тайшир, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Завханмандал, Идэр, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Тэлмэн, Шилүүстэй, Баянхайрхан, Цагаанхайрхан, Баянхонгорын Баянговь, Архангайн Тариат, Цэцэрлэг, Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Бат-Өлзий, Бүрд, Уянга, Хөвсгөлийн Жаргалант, Улаан-Уул, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Дархан-Уулын Хонгор, Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Батсүмбэр, Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Дундговийн Өлзийт, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Хэнтийн Дархан, Галшар, Баян-Овоо, Сүхбаатарын Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан, Дорнодын Булган, Гурванзагал, Матад, Дашбалбар, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Мөн Ховдын Үенч, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Шарга, Завханы, Отгон, Ургамал, Сантмаргац, Дөрвөлжин, Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг, Галуут, Архангайн Батцэнгэл, Өлзийт, Жаргалант, Төвшрүүлэх, Хангай, Цахир, Өвөрхангайн Хархорин, Гучин-Ус, Есөнзүйл, Нарийнтээл, Сант, Хайрхандулаан, Хөвсгөлийн Баянзүрх, Шинэ-Идэр, Цагаан-Үүр, Булганы Хангал, Хишиг-Өндөр, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Орхон, Орхонтуул, Түшиг, Ерөө, Төвийн Өндөрширээт, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баянчандмань, Цээл, Баян, Заамар, Зуунмод, Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Булган, Дорноговийн Хатанбулаг, Хөвсгөл, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Батноров, Өндөрхаан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Норовлин, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Баянтүмэн, Хөлөнбуйр, Чойбалсан, Цагаан-Овоод цагаанаар зудархуу байна.

Цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтайн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна.  

Эх сурвалж: ОБЕГ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш